НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Таны нууцлал
Хүчин төгөлдөр огноо: 2026 оны 9 дүгээр сарын 10
DEGEE нь Монголын загасчдад зориулсан газрын зураг, барилтын тэмдэглэл, нийгэмлэг, аялал төлөвлөлт болон зах зээлийн үйлчилгээ юм. Энэхүү бодлого нь апп таны мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдгийг тайлбарлана.
Бидний цуглуулж болох мэдээлэл
- Бүртгэлийн мэдээлэл: нэр, утасны дугаар, нэвтрэхтэй холбогдох мэдээлэл.
- Профайлын мэдээлэл: зураг, танилцуулга, сонирхол болон таны оруулсан мэдээлэл.
- Таны нийтэлсэн контент: барилтын тэмдэглэл, зураг, сэтгэгдэл, асуулт, зар болон санал хүсэлт.
- Байршлын мэдээлэл: таны зөвшөөрлөөр загасчлах цэг, барилтын байршил, газрын зургийн боломжийг ажиллуулахад ашиглана.
- Төхөөрөмжийн push token: зөвшөөрсөн тохиолдолд аппын мэдэгдэл илгээхэд ашиглана.
Мэдээллийг хэрхэн ашигладаг вэ
Бид мэдээллийг бүртгэл болон нэвтрэлтийг удирдах, аппын үндсэн боломжуудыг ажиллуулах, таны контентыг харуулах, мэдэгдэл хүргэх, аюулгүй байдлыг хангах, мөн хүсэлт болон асуудалд хариу өгөх зорилгоор ашиглана.
Зөвшөөрөл
Байршил болон зургийн сангийн зөвшөөрлийг та өгөх эсэхээ сонгоно. Зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд тухайн боломж ажиллахгүй эсвэл хязгаарлагдаж болно. Та төхөөрөмжийнхөө Settings хэсгээс зөвшөөрлөө хүссэн үедээ өөрчилж болно.
Гуравдагч үйлчилгээ
DEGEE нь өгөгдөл хадгалах, хэрэглэгчийн бүртгэл, зураг хадгалах, мэдэгдэл болон газрын зургийн боломжид Supabase, Expo, Google Maps болон Google Sign-In зэрэг үйлчилгээ ашиглаж болно. Утас баталгаажуулалтад Verify.MN ашиглаж болно. Эдгээр үйлчилгээ нь өөрсдийн нууцлалын бодлогын дагуу мэдээлэл боловсруулна.
Мэдээлэл хуваалцах
Таны олон нийтэд нийтэлсэн пост, сэтгэгдэл, зар болон сонгосон нийтэд нээлттэй байршил бусад хэрэглэгчдэд харагдаж болно. Бид таны хувийн мэдээллийг худалдахгүй. Хууль, аюулгүй байдал, залилангаас урьдчилан сэргийлэх шаардлагатай үед мэдээлэл гаргаж болох юм.
Өгөгдөл хадгалах ба бүртгэл устгах
Та аппын Профайл хэсгийн доод талд байрлах “Бүртгэлээ устгах” товчоор бүртгэлээ устгаж болно. Устгал баталгаажмагц таны нэвтрэх эрх, профайлын хувийн мэдээлэл, зураг, хувийн аяллын мэдээлэл арилна. Таны нийтэлсэн барилт, пост, зар нь олон нийтэд харагдахаа больж, бусад хэрэглэгчийн хэлэлцүүлгийн холбоосыг эвдэхгүйн тулд нэргүй, идэвхгүй бичлэг байдлаар үлдэж болно.
Аппыг ашиглах боломжгүй бол бүртгэл устгах хуудас-аар хүсэлт илгээнэ үү.
Аюулгүй байдал
Бид зөвшөөрөл, хандалтын хяналт болон зохистой техникийн арга хэмжээг ашиглан таны мэдээллийг хамгаалахыг хичээнэ. Гэхдээ интернетээр дамжих аливаа мэдээлэл 100% эрсдэлгүй байх боломжгүй.
Таны эрх ба холбогдох
Та өөрийн мэдээллийг засах, устгах эсвэл нууцлалын талаар асуух эрхтэй. Бидэнтэй sict.etr@gmail.com хаягаар холбогдоно уу.
Бодлогод орох өөрчлөлт
Бид энэхүү бодлогыг шинэчилж болно. Шинэчилсэн хувилбарыг энэ хуудсанд нийтэлж, хүчин төгөлдөр огноог өөрчилнө.