← Сэлбэг тусламж

Бүртгэл устгах

Сэлбэгийн өөрийн бүртгэл болон холбогдох мэдээллийг бүрмөсөн устгах боломжтой. Үйлдлийг буцаах боломжгүй.

2026 оны 11 сарын 23-ны шинэчилсэн нөхцөл нь апп болон серверийн шинэ хувилбар түгээгдсэнээс эхэлж хэрэгжинэ.

Апп дотроос

  1. Бүртгэлээрээ нэвтэрнэ.
  2. Профайл → дээд талын нэр, утас бүхий хэсэг → Бүртгэл устгах хэсэгт орно.
  3. Одоогийн нууц үгээ оруулж, устах мэдээллийг уншаад зөвшөөрнө.
  4. «Бүртгэл бүрмөсөн устгах» дарна. Амжилттай бол бүртгэлээс гарна.

Энэ цэс харагдахгүй хуучин хувилбартай бол аппын шинэчлэлтээ шалгана уу. Аппд нэвтрэх боломжгүй бол доорх имэйлээр хүсэлт гаргаж болно.

Апп ашиглах боломжгүй үед

Устгах хүсэлт илгээх

Бүртгэлтэй утасны дугаараа болон «Сэлбэгийн бүртгэлээ устгуулах хүсэлттэй» гэдгээ бичнэ үү. Өөрийн бүртгэл мөн эсэхийг баталгаажуулсны дараа хүсэлтийг боловсруулна. Нууц үг, SMS код, банкны мэдээллээ имэйлээр бүү явуулаарай. Имэйл илгээсэн нь шууд автоматаар устгасан гэсэн үг биш.

Ямар мэдээлэл устах вэ?

Зураг, кэш, үлдэх мэдээлэл

Бүртгэл, холбогдох өгөгдлийг серверээс устгах үйлдэл нэг гүйлгээнд хийгдэнэ. R2 зургийн цэвэрлэгээ 15 минутын дараа эхлэхээр дараалалд орж, тасалдвал дахин оролдоно. Зураг их эсвэл үйлчилгээ саатвал удаж болно; устах хүртэл зөвхөн зургийн сангийн таних дугаартай хувийн цэвэрлэгээний ажил үлдэнэ.

Өмнө татсан зураг, CDN/төхөөрөмжийн кэш, бусдын хуулбар, үйлчилгээ үзүүлэгчийн техникийн лог болон нөөц хуулбар шууд арилдаггүй. Шинэ хүсэлтэд зураг нийтлэх эрхийг сервер шалгана. Энэ эрхийн мэдээлэл CDN дээр 30 секунд хүртэл шинэчлэгдэж болно. Өөр төхөөрөмжид хадгалсан ноорог, хуваарьт сануулгыг тэр төхөөрөмжөөс цэвэрлэх шаардлагатай байж болно. Хэрэглэгчтэй холбох мөр нь устсан нийлбэр үзэлтийн тоо үлдэж болно.

Эхлүүлсэн төлбөрийн нэхэмжлэл, үйлчилгээ үзүүлэгчийн лавлагаа болон буцаалтын бүртгэл профайлаас салж, гүйлгээ тулгахад хадгалагдана. Эхлүүлээгүй, төлөөгүй нэхэмжлэл устна. Wire болон операторын баримт тэдгээрийн хадгалах нөхцөлөөр үлдэж болно.

Админ хэрэглэгч

Сүүлийн идэвхтэй админ устгахаасаа өмнө өөр хэрэглэгчид админ эрх олгоно. Үүнийг сервер давхар шалгана.

Тусламж: selbegapp@gmail.com · Нууцлалын бодлого