← Сэлбэг тусламж

Нууцлалын бодлого

Хүчинтэй огноо: 2026 оны 11 сарын 23

Үйлчилгээ эрхлэгч: Сэлбэг. Мэдээлэлтэй холбоотой хүсэлтээ selbegapp@gmail.com хаягт ирүүлнэ үү.

2026 оны 11 сарын 23-ны шинэчилсэн нөхцөл нь апп болон серверийн шинэ хувилбар түгээгдсэнээс эхэлж хэрэгжинэ.

1. Хадгалдаг мэдээлэл

2. Юунд ашиглах вэ?

Бүртгэл баталгаажуулах, нэвтрэх, зар нийтлэх ба хайх, хадгалсан мэдээллийг сэргээх, машинд тохирох сэлбэг олох, үйлчилгээ сануулах, мэдэгдэл хүргэх, зөрчил болон давтамжийн хязгаарыг шалгахад ашиглана. Хадгалсан хайлт нь автоматаар шинэ зарын мэдэгдэлд бүртгүүлэх гэсэн үг биш. Та хүссэн хайлтдаа өдөр тутмын мэдэгдлийг тусад нь асааж, хүссэн үедээ унтраана. Шинэ зар таарсан үед өдөрт нэг удаа Улаанбаатарын цагаар 09:00 орчим мэдэгдэнэ.

3. Бусдад харагдах мэдээлэл

Нийтэлсэн зарын мэдээлэл, зураг болон зарын холбоо барих дугаар бусад хэрэглэгчид харагдана. Зураг, тайлбарт хувийн баримт бичиг, нууц үг, бусдын зөвшөөрөлгүй мэдээлэл оруулахгүй байхыг зөвлөе. Машины хувийн түүх, хадгалсан хайлт, хадгалсан зарын жагсаалтыг нийтэд харуулахгүй. Эрх бүхий админ үйлчилгээний удирдлага, гомдол болон аюулгүй ажиллагаанд шаардлагатай мэдээлэлд хандана.

Дэлгүүрт тохироо лавлахдаа сонгосон машины марк, загвар, он, хөдөлгүүр болон өөрийн нэмсэн арлын дугаарыг тухайн дэлгүүрт дамжуулна. Арлын дугаар заавал оруулах талбар биш. Лавлагаа, дэлгүүрийн үнэ ба нөөцийн санал, хариултыг зөвхөн хүсэлтийн эзэн, тухайн дэлгүүрийн эзэн, үйлчилгээний эрх бүхий админ харна; нийтэд харуулахгүй. CSV-ээр оруулсан барааны ноорог нь дэлгүүрийн эзэн болон эрх бүхий админд л харагдана.

4. Үйлчилгээ үзүүлэгчид

Бүртгэл ба өгөгдөлд Supabase, зураг хадгалах болон хүргэхэд Cloudflare R2/Workers, аппын шинэчлэлт ба push дамжуулалтад Expo, төхөөрөмжид хүргэхэд Apple/Google-ийн мэдэгдлийн үйлчилгээ, утас баталгаажуулахад verify.mn ашиглана. Эдгээр үйлчилгээний дэд бүтцээс шалтгаалан мэдээлэл Монгол Улсаас гадна боловсруулагдаж болно. SMS-ийг та өөрийн утаснаас илгээдэг; операторын төлбөр үйлчилж болно.

5. Төхөөрөмжийн зөвшөөрөл

Камер, зургийн санг зарын зураг сонгох/авахад, мэдэгдлийг зарын мэдээлэл ба үйлчилгээ сануулахад ашиглана. Face ID/хурууны хээг төхөөрөмжийн систем шалгана; биометрийн дүрс, загвар Сэлбэгийн серверт дамжихгүй. Зөвшөөрлөө утасны тохиргооноос өөрчилж болно. Үйлчилгээний сануулгын цагийн хуваарь тухайн төхөөрөмжид хадгалагддаг.

6. Хадгалалт ба кэш

Бүртгэл ашиглаж байх хугацаанд холбогдох мэдээллийг хадгална. Зураг, лавлах болон жагсаалтын кэш нь дахин таталт, дата хэрэглээг багасгана. Харьцуулах сонголт, нэвтрээгүй үеийн хайлт, зарын ноорог төхөөрөмжид хадгалагдана. Нэвтэрсэн хэрэглэгчийн хадгалсан хайлт, машин ба үйлчилгээний түүх серверт хадгалагдана. Энэ статик бодлогын сайт сурталчилгааны analytics, бүртгэлийн cookie ашиглахгүй.

«Миний зарууд»-аас өөрийн зарыг устгаж болно. Дэлгүүрийн бараанаас бусад, зарагдсан төлөвт шилжсэн зар 7 хоног өнгөрсний дараах өдөр тутмын цэвэрлэгээгээр устна; дахин нийтэлсэн зарыг энэ цэвэрлэгээ устгахгүй. Зар устахад түүний хадгалсан холбоос, үзэлтийн бүртгэл цэвэрлэгдэж, өөр зар, дэлгүүр, banner-т ашиглаагүй зургууд устгах дараалалд орно.

Санал, лавлагааг сүүлд өөрчлөгдсөнөөс 90 хоног өнгөрсний дараах цэвэрлэгээгээр устгана. Импортын давтан хүсэлт таних техникийн бүртгэлийг 30 хоног хадгална. Импортын идэвхтэй ноорог нийтлэх эсвэл устгах хүртэл хадгалагдана. Бүртгэл устахад түүнд хамаарах санал, лавлагаа, импорт, хайлтын мэдэгдлийн тохиргоо цэвэрлэгдэнэ.

7. Устгах ба мэдээлэлтэй холбоотой хүсэлт

Аппын Профайл → дээд талын нэр, утас бүхий хэсэг → Бүртгэл устгах хэсгээс одоогийн нууц үгээр баталгаажуулж устгана. Бүртгэл, зар, машин ба үйлчилгээний түүх, хадгалсан зар/хайлт, серверийн төхөөрөмжийн token, холбоотой баталгаажуулалтын мэдээлэл устна. Зургийн эх файлууд тусдаа дахин оролддог дарааллаар цэвэрлэгдэнэ. Дэлгэрэнгүйг бүртгэл устгах хуудаснаас уншина уу.

Өмнө татсан зураг, бусдын хадгалсан хуулбар, CDN/төхөөрөмжийн кэш, үйлчилгээ үзүүлэгчийн техникийн лог ба нөөц хуулбар шууд устахгүй. Шинэ зургийн хүсэлтэд сервер нийтлэх эрхийг шалгадаг. Энэ эрхийн мэдээлэл CDN дээр 30 секунд хүртэл шинэчлэгдэж болно. Хэрэглэгчийг таних холбоос нь устсан нийлбэр үзэлтийн тоо үлдэж болно. Хуулиар хадгалах шаардлагатай мэдээлэл байвал тухайн үндэслэл, хүрээг хүсэлтэд тайлбарлана.

Хаасан хэрэглэгчийн холбоосыг таны бүртгэлд хадгалж, тухайн хэрэглэгчтэй холбоо барих болон шинэ санал, лавлагаа илгээхийг хязгаарлана. Хаалтыг цуцлах эсвэл бүртгэл устахад холбоос арилна.

Дэлгүүрт анхны үзэлт, залгах товч дарсан тоо, санал ба лавлагааг нэгтгэн харуулна. Тайланд үзсэн болон залгах товч дарсан хүний нэр, утсыг харуулахгүй. Залгах товчны өдрийн нийлбэрийг 35 хоногийн дараах цэвэрлэгээгээр арилгана.

8. Өөрчлөлт ба холбоо

Бодлого өөрчлөгдвөл энэ хуудсанд огноотой нь нийтэлнэ. Мэдээлэлдээ хандах, залруулах, устгах хүсэлтээ selbegapp@gmail.com хаягт илгээнэ үү. Нууц үг, SMS кодоо имэйлээр бүү илгээгээрэй.

Дэлгүүр, сурталчилгаа, төлбөр

Дэлгүүрийн нэр, зураг, хаяг, ажлын цаг, танилцуулга болон барааны нөөцийг нийтэд харуулна. Дэлгүүрийн холбоо барих дугаарыг нэвтэрсэн хэрэглэгч авна. Онцгой зар, дэлгүүрийн Pro үйлчилгээний төлбөрт нэхэмжлэлийн дугаар, үйлчилгээ, үнэ, хугацаа, төлөв болон эрх идэвхжсэн огноог хадгална.

Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь Wire.mn болон түүний идэвхтэй операторууд. Төлбөрийг Wire-ийн хамгаалагдсан хуудсаар гүйцэтгэнэ; банк/картын нууц мэдээллийг Сэлбэгийн апп цуглуулахгүй. Wire-д дүн, валют, багцын нэр, нэхэмжлэл болон хэрэглэгч/зар/дэлгүүрийн техникийн таних дугаар дамжуулна. Апп руу буцсан холбоос дангаараа төлбөр төлөгдсөн баталгаа болохгүй.

Бүртгэл устахад Сэлбэг дэх дэлгүүр, бараа, үйлчилгээний эрх устна. Эхлүүлсэн төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн лавлагаа, дүн, төлөв, огноо болон буцаалтын бүртгэл профайлаас салж, гүйлгээ болон буцаалт тулгахад хадгалагдана. Эдгээрт админ хандана. Эхлүүлээгүй, төлөөгүй нэхэмжлэл устна. Wire болон операторын гүйлгээний баримт нь тэдгээрийн бодлого, хадгалах үүргийн дагуу үлдэж болно. Banner нь өөр сайт руу чиглүүлбэл тухайн сайтын нууцлалын бодлого үйлчилнэ.